Одоогоос жилийн өмнө буюу 2024 оны тавдугаар сард Сэлэнгэ аймгийн ЗДТГ-аас зохиосон “Музейн өдөр” арга хэмжээнд оролцож, уран нугаралтын үзүүлбэр үзүүлэх гэж байсан 14-н настай охины зорчиж явсан автомашин осолдож, охин хүнд бэртэл авсан.
Уг хэрэг холбогдох шүүх хурал өнөөдөр /2025.05.07/ болсон бөгөөд шүүх хурлыг долдугаар сар хүртэл хойшлуулах шийдвэр гаргажээ. Одоогийн байдлаар хэргийн хохирогч охины биеийн байдал хүнд байгаа бөгөөд ар гэрийнхэн нь охиноо эмчилгээнд нь ортуулахаар Төв аймагт байр түрээслэн амьдарч байгаа талаар бид өмнө сурвалжлан, хохирогч охины ээжтэй ярилцаж байсан юм. Ярилцлагыг ЭНД ДАРЖ уншина уу.
ВИДЕО: