Ой, уулын туруутан амьтдын нутагт эрдэс тэжээлийн дэмжлэг үзүүлжээ

Ой, уулын туруутан амьтдын нутагт эрдэс тэжээлийн дэмжлэг үзүүлжээ

Өвөл, хаврын тарчиг цагт амьтад эрдэс тэжээлийн дутагдалд орох, тарга хүч муудах зэргээс шалтгаалан идэш тэжээл хайн суурьшлын бүсэд орж ирэх улмаар зэрлэгшсэн нохойд хөөгдөх зэрэг эрсдэлүүд гардаг тул байршил нутагт нь идэш тэжээлийн дэмжлэг үзүүлэх нь урьдчилан сэргийлэх хамгийн үр дүнтэй арга хэмжээ юм.

Нийслэлийн Байгаль орчны газраас нийслэлийн ногоон бүсэд мал хүрэх боломжгүй газруудад нуурын давсыг хөрсөнд шингэхээргүй хад асга, унанги мод, хожуулыг ашиглан зэрлэг амьтдад хүртээмжтэй байдлаар байршуулж, үр дүнг баталгаажуулахаар хөдөлгөөн мэдрэгч бүхий автомат камер байршууллаа. Ийнхүү зэрлэг амьтдын тархац нутагт эрдсийн дэмжлэг үзүүлснээр тарга тэвээргээ хадгалах, идэш тэжээл хайн суурьшлын бүсэд орж ирэх нь цөөрч эрсдэл буурч байгаа нь өмнөх жилүүдийн ажлын үр дүн илтгэж байна гэж Нийслэлийн Байгаль орчны газраас мэдээллээ.