Зарим барааны үнэ өмнөх сараас 0.8 хувиар нэмэгджээ

Зарим барааны үнэ өмнөх сараас 0.8 хувиар нэмэгджээ

Нийслэлд энэ сарын 5-ны байдлаар гол нэрийн зарим барааны үнэ өмнөх сараас 0.8 хувь, өмнөх долоо хоногоос 0.3 хувиар өссөн үзүүлэлттэй байна. Үүнд мах, гурилны үнэ нэмэгдсэн нь тодорхой хувийг эзэлжээ. Тодруулбал, ямааны ястай махны ханш өнгөрсөн сарынхаас 5.1 хувь, нэгдүгээр зэргийн гурил нэг килограмм нь 0,6 хувиар, атар талхны үнэ 0.1 хувь нэмэгдсэн байгаа юм.