Төсвийн хөрөнгийн зарцуулалттай холбоотой гомдол давамгайлжээ

Төсвийн хөрөнгийн зарцуулалттай холбоотой гомдол давамгайлжээ

Авлигатай тэмцэх газрын Судалгаа шинжилгээний алба нь 2025 оны дөрөвдүгээр сарын 28-наас тавдугаар сарын 2-ны өдрүүдэд иргэн, хуулийн этгээдээс ирүүлсэн 50 өргөдөл, гомдлыг хүлээн авч, харьяалах чиг үүргийн нэгжид хүргүүллээ. Хүлээн авсан өргөдөл, гомдол, мэдээллийн 70.0 хувь нь гэмт хэргийн шинжтэй байх бөгөөд төсвийн хөрөнгийн зарцуулалттай холбоотой гомдол давамгайлж байна. Өнгөрсөн долоо хоногт авлигыг мэдээлэх 110 тусгай дугаараар 168 дуудлага хүлээн авчээ.