“Дэлхийн мисс”-т эх орноо төлөөлөн оролцох Б.Эрдэнэсувд өнөөдөр Энэтхэгийг зорилоо

“Дэлхийн мисс”-т эх орноо төлөөлөн оролцох Б.Эрдэнэсувд өнөөдөр Энэтхэгийг зорилоо

Дэлхийн гоо сайхны олимп гэгдэх “Дэлхийн мисс-2025” тэмцээнд Монгол Улсыг төлөөлөн үндэсний ялагч миссээр тодорсон Б.Эрдэнэсувд оролцохоор шалгарсан. 

72 дахь удаагийн “Дэлхийн мисс”-т орон орны гоо бүсгүйчүүдтэй өрсөлдөх тэрбээр өнөөдөр Энэтхэгийг зорьсон бөгөөд алтан титмийн эзэн энэ сарын 31-нд Энэтхэгийн Теленгана хотод тодрох юм. Тэрбээр финалын өдөр үндэсний хувцсаа өмсөхөөр төлөвлөсөн бөгөөд хувцсыг нь “O Couture” брэнд урлажээ.

Энэ жилийн үндэсний ялагч Б.Эрдэнэсувд нь МУИС-ийн Улс төр судлал, олон улсын харилцаа, нийтийн удирдлагын сургуулийн улс төр судлал болон Хууль зүйн сургуулийн эрх зүй хос мэргэжлээр суралцдаг аж. Түүний хувьд 2023 оны “Монголын сайхан бүсгүй” уралдааны “Шүр эрдэнэ”-ээр тодорч, тэр жилдээ “Дэлхийн мисс”-ийн үндэсний ялагч тодруулах тэмцээнд дэд байрт шалгарч байв. Тэгвэл тэр олноо “Буур” xэмээн алдаршсан 1926, 1928 оны наадмын түрүү бөх даян аварга Н.Жамъян агсны удмын оxин юм . Аав нь улсын харцага Г.Батбаяр бол авга ах нь дарxан аварга Г.Өсөxбаяр ажээ.