ВИДЕО: Вокзал орчмын явган хүний замыг хоёр метр өргөн болгоно

ВИДЕО: Вокзал орчмын явган хүний замыг хоёр метр өргөн болгоно

Төмөр замын дээд сургуулиас "Улаанбаатар төмөр зам" ХНН хүртэлх авто зам болон явган хүний зам засварын ажил үргэлжилж буй.

Ажлын явцын талаар НЗХГ-ын дарга Б.Одбаяр "Магсаржавын гудамжны явган хүний зам болон авто зогсоолыг шинэчлэх ажлыг "Улаанбаатар АЗЗА" ТӨХК-аас гүйцэтгэж байна. Энэ хүрээнд Төмөр замын дээд сургуулиас Вокзал хүртэлх явган хүний замыг шинэчлэх ажил 70%- тай байна" гэв. Баянгол дүүргийн Засаг дарга Ө.Сумъяабаатар "Вокзалын хойд талын орон сууцны хуучин барилга хүртэл шороон замтай байсныг зассан. Явган хүний зам стандартын дагуу хийгдэж, иргэд алхахад тухтай боллоо. Өмнө нь энэ хавийн явган хүний зам нь зарим газраа нарийн, автомашины зогсоолтой холилдсон байсан юм. Шинээр хийсэн явган хүний зам дээр машин зогсоохгүй" гэдгийг тодотголоо. 

ВИДЕО: