"Шувуу" ажиллагаагаар Монголд авчирч байсан Ё.Баттөгсийг "Бусдыг захиалгаар алуулсан" хэмээн 20 жилийн хорих ял оноолоо

"Шувуу" ажиллагаагаар Монголд авчирч байсан Ё.Баттөгсийг "Бусдыг захиалгаар алуулсан" хэмээн 20 жилийн хорих ял оноолоо

Бусдыг захиалгаар алуулсан гэх хэрэгт сэжиглэгдэн шалгагдаж байхдаа оргон зайлсан Ё.Баттөгс гэх Монгол Улсын иргэнийг өнгөрсөн оны долдугаар сарын 11-ний /2024.07.11/ өдөр ЦЕГ-ын Интерполын Үндэсний төв товчооноос Австрали Улсын Инторполын Үндэсний төв товчоотой хамтран эх оронд нь албадан авчирч байсан билээ.

Улмаар түүнд холбогдох хэргийг цагдаагийн байгууллагаас мөрдөн шалгаж байсан юм. Тэгвэл Ё.Баттөгсөд холбогдох хэргийг шүүх хурал өчигдөр /2025.05.05/ Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд боллоо. Прокуророос Ё.Баттөгсөд Эрүүгийн хуулийн 10.1.2-2.3, 2.5, 2.11 буюу хүнийг захиалгаар,  өөртөө, бусдад эдийн, эдийн бус ашигтай байдал бий болгох зорилгоор, бүлэглэж алсан гэх зүйл ангиар яллаж, хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.

Шүүхээс Ё.Баттөгсийг хүнийг захиалгаар алуулсан гэм буруутайд тооцож, түүнд 20 жилийн хорих ял оноолоо. 

Ё.Баттөгсийн захиалгаар бусдыг алсан “А” нь 2016 онд ОХУ руу оргон зайлж, улмаар тэндээсээ БНХАУ-ын нутаг дэвсгэрт нэвтрэх үед нь Монгол Улсын цагдаагийн байгууллагаас БНХАУ-ын талтай Интерполын шугамаар хамтран ажиллаж,  уг этгээдийг саатуулан баривчилж, 2017 онд Монгол Улсад шилжүүлэн авчирч байсан юм. Э.А нь бусдын захиалгаар, бүлэглэж, өөртөө, бусдад эдийн, эдийн бус ашигтай байдал бий болгох зорилгоор 2015 оны тавдугаар сарын 21-нээс 22-нд шилжих шөнө 00.24 цагийн орчим Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, ... хотхоны дугаар тоотод оршин суух Г.А-г хутгалж санаатай алсан гэмт хэрэгт холбогдсон байдаг. Улмаар Нийслэлийн Прокурорын газраас түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.3, 2.5, 2.11 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлж, шүүхээс түүнд 19 жилийн хорих ял оноосон байдаг юм. 




Өнөөдөр гахай өдөр

2 цагийн өмнө