Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн АНУ-д хийсэн айлчлалын үеэр шийдэгдсэн 2 тэрбумын хөрөнгө оруулалтыг Т.Доржханд өөрөө авчирсан мэт сурталчлав

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн АНУ-д хийсэн айлчлалын үеэр шийдэгдсэн 2 тэрбумын хөрөнгө оруулалтыг Т.Доржханд өөрөө авчирсан мэт сурталчлав

Өчигдөр /2025.04.30/ хэвлэлүүдээр "Монгол Улсын Эрчим хүчний реформын үндэсний хороо, дэлхийн сэргээгдэх эрчим хүчний тэргүүлэгч компаниудын нэг болох UPC Renewables компанитай Нью-Йорк хотноо Харилцан ойлголцлын Санамж бичиг байгуулж, 2 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт татлаа" гэх мэдээлэл Шадар сайд Т.Доржхандын зурагтай нийтлэгдсэн. 

Тэгвэл эл хөрөнгө оруулалтыг Т.Доржханд сайндаа татаагүй бөгөөд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн 2023 оны долдугаар сард АНУ-д хийсэн айлчлалын үеэр хоёр тал тохирсон асуудал юм.

Тодруулбал, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн айлчлалын үеэр АНУ нь Монгол руу шууд нислэг үйлддэг болох, англи хэлний мэргэшсэн багш нарыг бэлтгэх, цахилгаан эрчим хүчний асуудалд дэмжлэг үзүүлэхээ мэдэгдсэн. Энэ дагуу өнөөдрөөс АНУ-ын United Airlines авиа компани Токио-Улаанбаатар хооронд анхны нислэгээ үйлдэж байна. Мөн эрчим хүчний хувьд хараат бус болгоход дэмжлэг үзүүлэх амлалтдаа хүрч 2 тэрбум ам долларын хөрөнгө оруулалтыг өгч буй нь энэ юм. Гэтэл хоёр улс хооронд дээд түвшиндээ шийдэж, Гадаад харилцааны яам тасралтгүй ажилласан ажлыг Т.Доржханд өөртөө нааж, рекламдав. Өнгөрсөн оны наймдугаар сарын 01-ний өдөр Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийн урилгаар АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Ж.Блинкен Монголд албан ёсны айлчлал хийсэн. Айлчлалын үеэр Монгол Улс болон АНУ-ын хоорондын стратегийн гуравдагч хөршийн түншлэлийн харилцааг өргөжүүлэн, бэхжүүлэх асуудлаар санал солилцож, олон гэрээ хэлцэл хийсэн бөгөөд дээрх асуудлыг тохирсон байдаг.