УИХ-ын гишүүд хуралдаа орж ирээгүй чуулганы хуралдааны танхим хоосон байна

УИХ-ын гишүүд хуралдаа орж ирээгүй чуулганы хуралдааны танхим хоосон байна

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2025.05.01/ үдээс хойшхи хуралдаанаар  Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 24 дэх илтгэлийг хэлэлцэж байгаа юм.

Гэвч чуулганы гишүүд орж ирээгүй танхим хоосон байна. Тодруулбал, үдээс хойшхи хуралдаан 99 гишүүн буюу 78.6 хувийн ирцтэйгээр эхэлсэн ч чуулганы танхимд 10 хүрэхгүй гишүүн байна. УИХ дахь Ардчилсан намын бүлгийн хувьд Ерөнхий сайдад тавьсан шаардлагын хариуг авах хүртэл чуулганы хуралдаанд оролцохгүй гэж мэдэгдээд байгаа юм.