Улаанбаатарт шороон шуурга шуурч, 9 градус дулаан байна

Улаанбаатарт шороон шуурга шуурч, 9 градус дулаан байна

5-р сарын 01-нд Алтайн уулархаг нутаг, говийн бүс нутгаар салхи шуурга шуурч, нутгийн зүүн хагаст хуурайшилт нэмэгдэх тул гал түймрийн аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

Нутгийн хойд хагаст баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, Алтайн уулархаг нутаг, говь, тал, хээрийн нутгаар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Агаарын температур Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр +4…+9 градус, Увс нуурын хотгор, Монгол-Алтай, Хэнтийн уулархаг нутаг, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар +8…+13 градус, Эхийн голын Баянбүрд орчмоор +25…+30 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +17…+22 градус, бусад нутгаар +13…+18 градус дулаан байна. Улаанбаатар хот орчмоор үүлшинэ. Бага зэргийн бороо орно. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 5-10 метр, зарим үед секундэд 13-15 метр хүрч ширүүсэж шороон шуурга шуурна. +7…+9 градус дулаан байна гэж Ус цаг уур орчны шинжилгээний газраас мэдээллээ.