Л.Энх-Амгалан: Нийгмийн даатгалын шинэчлэлийг хойшлуулсан. НДШ-ийг бууруулах ямар ч боломжгүй /LIVE/

Л.Энх-Амгалан: Нийгмийн даатгалын шинэчлэлийг хойшлуулсан. НДШ-ийг бууруулах ямар ч боломжгүй /LIVE/

Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалангаас ипотекийн зээл болон нийгмийн даатгалын шимтгэлийг бууруулах талаар тодрууллаа.

Тэрбээр, "Үнэнийг хэлэхэд өнөөдрийн байдлаар НДШ-ийг 1-2 хувь бууруулах ямар ч боломж байхгүй. Нийгмийн даатгалын сан өөрөө алдагдалтай сан шүү дээ. Улсын төсвөөс 1.6 их наядын татаас авч байгаа. НДШ-ийг 1 хувь бууруулах юм бол 265 тэрбумаар тасарна. 2 хувь бууруулахад 530 тэрбумаар тасарна. Нийгмийн даатгалын сан орлогогүй болоод байвал ирээдүйд бидний авах тэтгэврийн санд эрсдэл учирна л гэсэн үг. Зарим хүмүүс өнөө маргаашийн зовлонгоос болж тооцоо судалгаагүй ийм зүйлс хэлж байна. Өнгөрсөн жилийн гашуун туршлага бидэнд бий. Малчдын тэтгэврийн насыг наашлуулж, олон хүнийг хөнгөлөлттэйгөөр тэтгэвэрт гаргадаг болсон. Улс төрийн энэ шийдвэрээс болж Нийгмийн даатгалын сан дээр 5.6 их наядын алдагдал үүсчхээд байна. Мөн ковидын үед иргэдийн НДШ-ийг төлсөн. Иймд авлагаа барагдуулж, хөнгөлөлттэй нөхцөлөөр тэтгэвэрт гаргаж байгааг эргэн харах ёстой" гэлээ.

ШУУД ҮЗЭХ: