Сүхбаатар, Баянзүрх, Хан-Уул дүүрэг болон Төв аймгийн зарим байршилд цахилгаан хязгаарлана

Сүхбаатар, Баянзүрх, Хан-Уул дүүрэг болон Төв аймгийн зарим байршилд цахилгаан хязгаарлана

"Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ" ТӨХК-аас засвар үйлчилгээ хийж байгаатай холбогдуулан өнөөдөр нийслэлийн дөрвөн дүүрэг болон Төв аймагт  эрчим хүчний хязгаарлалт хийхээр төлөвлөжээ.

Тодруулбал, Сүхбаатар, Баянзүрх, Баянгол, Хан-Уул, Төв аймгийн зарим баршилд цахилгаан хязгаарлана. Түүнчлэн цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалан хуваарьт өөрчлөлт орвол, гэрээт бүртгэлтэй утасны дугаарт мэдээлэл хүргэх аж. Засварын ажлыг тухайн тоноглолоос хүчдэлээс бүрэн чөлөөлсний дараа хийдэг нөхцөл байдлыг харгалзан үзэж, хүлээцтэй хандахыг хэрэглэгч та бүхнээс хүсье гэж УБЦТС-аас мэдээллээ.