Энэ оны эхний улирлын байдлаар 10 мянга орчим гадаад иргэн хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байна

Энэ оны эхний улирлын байдлаар 10 мянга орчим гадаад иргэн хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байна

Манай улсад 2025 оны нэгдүгээр улирлын байдлаар гадаадын 103 улсын 9.9 мянган иргэн хөдөлмөрийн гэрээгээр цалин хөлс, орлого олох зорилготойгоор хөдөлмөр эрхэлж, мөн цалин хөлс, орлого олох зорилгогүйгээр сайн дурын ажил хийж байна.

Ажил эрхэлж буй гадаад иргэдийн тоо өмнөх оны мөн үеэс 1.8 мянган хүнээр өссөн байна. 2025 оны нэгдүгээр улирлын байдлаар Монгол Улсаас хөдөлмөрийн гэрээгээр цалин хөлстэй ажил эрхлэхээр нийт 213 хүн гадаадад зуучлагдсан нь өмнөх оны мөн үеэс 111 хүнээр буурч, өмнөх улирлаас 46  хүнээр өссөн байна.