СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН УРИЛГА
Сонгон шалгаруулалт зарласан огноо: 2025 оны 4-р сарын 21-ний өдөр
COBIT тогтолцоонд суурилсан мэдээллийн технологийн ерөнхий хяналтын удирдлагын хараат бус аудитын үйлчилгээ үзүүлж, дүгнэлт гаргах гүйцэтгэгчийг сонгох RFP25-RITM1637039 дугаартай нээлттэй сонгон шалгаруулалтад оролцох сонирхолтой компаниудыг урьж байна.
Сонгон шалгаруулалтад оролцох хүсэлтэй компаниуд ХААН Банкны 5000000015 тоот дансанд 50,000 /тавин мянга/ төгрөгийг эргэн төлөгдөхгүй нөхцөлтэй тушааж, баримтыг албан бичгийн хамт [email protected] хаягт ирүүлэн сонгон шалгаруулалтын өгөгдлийг тус хаягаас авна уу. Төлбөр шилжүүлсэн бол аливаа ямар ч тохиолдолд төлбөрийг буцаан олгох боломжгүй гэдгийг анхаарна уу!
Үнийн саналыг [email protected], бусад материалыг [email protected] хаягаар RFP25-RITM1637039 дугаарыг цахим шуудангийн гарчиг хэсэгт тэмдэглэн 2025 оны 5-р сарын 2-ны өдрийн 18:00 цагаас өмнө ирүүлнэ үү. Зөвхөн шалгарсан компанид цахим шуудангаар хариу мэдэгдэнэ.
Жич: Сонгон шалгаруулалттай холбоотой мэдээллийг [email protected] хаягт хандаж авна уу. Хаяг: ХААН Банк цамхаг, Чингисийн өргөн чөлөө, Стадион Оргил-1, ХУД-15, Ш/Х-192, Улаанбаатар17010