"Mongolian photo week-2025” үзэсгэлэн өнөөдөр /2025.04.21/ нээлтээ хийлээ. Гуравдахь жилдээ зохион байгуулагдаж буй энэхүү үзэсгэлэн нь түүх, байгаль, орчин үе сэдэвтэйгээр 27-ны өдөр хүртэл долоо хоногийн турш орон даяар үргэлжлэх аж.
Үүний хүрээнд Монгол уран зургийн галлерейд өнөөдөр /2025.04.21/ "Монголын түүх гэрэл зурагт" үзэсгэлэнгийн нээлт боллоо. Дэлхийд 1830 оны дунд үед гэрэл зураг үүсэж хөгжсөнөөс хойш тун удалгүй монголчууд гэрэл зурагт анх дүрсээ үлдээсэн түүхэн зураг болон урьд өмнө дэлгэгдэж байгаагүй ховор нандин зургуудыг эл үзэсгэлэнгээс тольдох боломжтой юм.
- Энэ сарын 22-нд “Монголын сайхан орон” гэрэл зургийн үзэсгэлэн
- 23-нд “Залуу гэрэл зурагчин уран бүтээлчид” өдөрлөг
- 24-нд “Баримтат гэрэл зураг, гэрэл зураг сонирхогчид” өдөрлөг
- 25-нд “Хэвлэлийн гэрэл зураг” өдөрлөг
- 26-нд “Төсөл, хөтөлбөр хэрэгжүүлж буй зурагчид” өдөрлөг
- 27-нд Залуу гэрэл зурагчдын “Улсын анхдугаар уралдаан”-ы шалгаруулалтын үйл ажиллагаа болох ажээ.
Ж.Ичинхорлоо