СУРВАЛЖИЛГА: Сүхбаатарын талбайг худалдаа эрхлэгч, циркийн морь, том цагаан асраар дүүргэж, иргэд жагсах зайгүй болгожээ

СУРВАЛЖИЛГА: Сүхбаатарын талбайг худалдаа эрхлэгч, циркийн морь, том цагаан асраар дүүргэж, иргэд жагсах зайгүй болгожээ

Манай улсад аялал жуулчлал, албан айлчлалаар ирж буй гадаад улсын иргэдийн ихэнх нь хамгийн эхэнд Улаанбаатарын төв талбай болох жанжин Сүхбаатарын талбайг зорьж очдог. Гэтэл сүүлийн үед Сүхбаатарын талбай хар зах мэт болж, худалдаа эрхлэгч, том цагаан асар, Циркийн морьдын баас шээсээр дүүрчээ.

ВИДЕО:

Уг асуудалд нийслэлээс анхаарал тавин ажиллах ёстой. Гэтэл өнөөдрийг хүртэл нийслэлийн төв талбайд худалдаа эрхлэгчид задгай талбайд бараа, ундаа, жимс, хөөсөн чихэр, янз бүрийн тоглоом зарж байна. Иймд бид уг байршилд худалдаа эрхэлж буй иргэнээс нийслэлээс зөвшөөрөл авсан эсэх талаар тодруулахад, “Зөвшөөрөл аваагүй. Цагдаа нар нь заримдаа ирээд хөөдөг. Гэхдээ өөр юмаа зарах газар байхгүй учраас бид хаашаа явах билээ. Нийслэлээс тодорхой зохиуцуулалт хийдэггүй, хэлдэггүй учраас өнөөдрийг хүртэл энд сууж, бараагаа зарж байна” гэсэн тайлбарыг өгсөн юм.

Мөн нөгөө талаас харвал том цагаан асар, худалдаа эрхлэгч, морь малаар төв талбайг дүүргэж байгаа нь иргэдийн жагсаал цуглаан хийх боломжийг хязгаарлаж, төв талбайг завгүй байлгаж байна уу гэх хардлага ч төрж байгаа юм. Ямартай ч нийслэлийн өнгө үзэмжийг илтгэх төв талбай маань хоёр дахь Нарантуул зах шиг болж, төрөл бүрийн бараа зарах худалдаа эрхлэгчид, циркийн морь, тэмээний баас шээс, том цагаан асраар дүүрсэн байна.