Б.Батцэцэг: Б.Хурцын томилгоо Гадаад харилцааны яамаар дамжина, бид нарийн судална

Б.Батцэцэг: Б.Хурцын томилгоо Гадаад харилцааны яамаар дамжина, бид нарийн судална

Тагнуулын ерөнхий газрын дарга асан Б.Хурцыг Тайваньд суух худалдааны төлөөлөгчөөр томилох саналыг АН-аас хүргүүлсэн талаар тус намын дарга Л.Гантөмөр мэдэгдсэн. 

Харин энэ талаар Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг "АН-аас санал болгосон, шийдвэрлэгдээгүй байгаа. Шаардлага, шалгуурыг хангасан уу гэдгийг харж байна. Үнэхээр хэвлэлээр мэдээлж буй шиг эрүүгийн хэрэгт холбогдсон бол Дипломат албаны тухай хуулийн болзол шаардлагыг хангахгүй гэж үзнэ. Нарийн судлах ёстой. Бид нар "Нэг Хятад бодлогыг дэмждэг". Тайвань нь БНХАУ-ын бүрэлдэхүүнд ордог. Тайванд Элчин сайдын яам, Консулын  газарт биш Худалдааны төлөөлөгчийн газар буюу нийслэлийн оронд тоонд байдаг албан тушаал. Мэдээж дипломат шугамаар Гадаад харилцааны яамнаар дамжиж томилно. Өнөөдөр шийдвэр гаргаад томилсон зүйлгүй. Ice Top хамтлагийн дуучин Б.Оргил-Эрдэнийн тухай мэдээллийг бидэнд ирүүлсэн. Малайз улсад манайх Элчин сайдын яамгүй. Тайландад хавсардаг учраас тэндхийн Элчин сайдын яам эмнэлэг, хууль хяналтын байгууллага гээд сураглаж болох бүх газарт хүсэлтээ тавиад сураглаж байна. Өнөөдрийн мэдээллийг би консулын газраас аваагүй байна. 230 мянган Монгол иргэн дэлхий даяар ажиллаж, амьдарч байна. Янз бүрийн хэрэгт орж, алга болно, амь эрсдэнэ. Бид эргэн бүрийнхээ араас сурч мэдээлэл авч байдаг" гэлээ.