ШУУРХАЙ: Улсын харцага Г.Ганхуягийг суллуулахаар өмгөөлөгч нь гомдол гаргасан ч шүүхээс хүлээн авахаас татгалзлаа

ШУУРХАЙ: Улсын харцага Г.Ганхуягийг суллуулахаар өмгөөлөгч нь гомдол гаргасан ч шүүхээс хүлээн авахаас татгалзлаа

Улсын харцага Г.Ганхуягийг төрийн өндөр албан тушаалтны биед халдахыг завдсан гэх хэргээр хойшлуулашгүйгээр баривчилж, улмаар нэг сарын хугацаатайгаар цагдан хориод байгаа билээ. 

Тэгвэл Г.Ганхуягийн өмгөөлөгч түүнийг цагдан хорьсон шүүгчийн захирамжид гомдол гаргаж, Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Ерөнхий шүүгчид хандсан байна.

Тодруулбал, тус шүүхэд Нийслэлийн прокурорын газраас яллагдагч Г.Ганхуягийг “хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулах, эсхүл оргон зайлах, эсхүл хэргийн ул мөр, эд мөрийн баримт, нотлох баримтыг устгах, өөрчлөх, зөөвөрлөх, нуун далдлах, үрэгдүүлэх, хуурамчаар үйлдэх, гэмт хэрэг үйлдэх, гэмт хэргээ төгсгөх үндэслэл бүхий баримт, мэдээлэл байгаа” гэх үндэслэлээр түүнд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай санал ирүүлснийг тус шүүхийн 2025 оны дөрөвдүгээр сарын 15-ны өдрийн 2025/ЦХШЗ/1050 дугаар шүүгчийн захирамжаар прокурорын саналыг хүлээн авч, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэжээ.

Яллагдагч Г.Ганхуягийн өмгөөлөгч Б.Б-с тус шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч гаргасан гомдлыг тус шүүхийн Ерөнхий шүүгч 2025 оны дөрөвдүгээр сарын 17-ны өдөр  хүлээн авч, хянан хэлэлцээд дээрх шүүгчийн захирамж нь хууль ёсны үндэслэлтэй байх хуулийн шаардлагыг хангасан, прокурорын саналыг хүлээн авсан талаар хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байх тул шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, өмгөөлөгчийн гомдлыг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэжээ.