ОХУ-тай хамтарсан компани байгуулж онгоцны түлш нийлүүлэх Засгийн газрын хэлэлцээрийг АН-ын бүлэг дэмжихгүй гэжээ

ОХУ-тай хамтарсан компани байгуулж онгоцны түлш нийлүүлэх Засгийн газрын хэлэлцээрийг АН-ын бүлэг дэмжихгүй гэжээ

УИХ дахь Ардчилсан намын бүлэг өнөөдрийн ээлжит хуралдаанаараа Монгол Улсад агаарын хөлгийн түлш нийлүүлэх тухай Монгол Улсын Засгийн газар болон ОХУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн төслийн зөвшилцөх асуудлыг хэлэлцжээ. Засгийн газраас өргөн мэдүүлсэн энэхүү хэлэлцээрийн төслийг өнгөрсөн долоо хоногт Төсвийн байнгын хорооны хурлаар хэлэлцэх үеэр Ардчилсан намын бүлэг завсарлага авсан юм. Энэ долоо хоногт Эдийн засгийн байнгын хороо, чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэхээр төлөвлөөд байна. УИХ дахь АН-ын бүлэг өнөөдрийн хурлаараа хэлэлцээд дэмжихгүй байх шийдвэр гаргажээ.  

Уг хэлэлцээрийн төслийн агуулга нь ОХУ-ын Роснефть компани, Монгол Эрчис ойл компанитай хамтран Чингис хаан нисэх онгоцны буудлыг түшгиглэн хамтарсан компани байгуулж,  20 жилийн хугацаанд онгоцны түлш нийлүүлэх тухай юм.