Өнөөдөр нийслэлийн гурван дүүрэг, Төв аймгийн хоёр суманд цахилгаан хязгаарлаж байна

Өнөөдөр нийслэлийн гурван дүүрэг, Төв аймгийн хоёр суманд цахилгаан хязгаарлаж байна

Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-иас өнөөдөр буюу 2025 оны дөрөвдүгээр сарын 21-нд цахилгаан шугам сүлжээнд хийх засварын хуваарийг танилцуулжээ. 

Нийслэлийн хэмжээнд өнөөдөр дараах гурван дүүрэг болон Төв аймгийн хоёр сумд тус тус цахилгаан хязгаарлаж засвар хийх аж. "Цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалан хуваарьт өөрчлөлт орвол, гэрээт бүртгэлтэй утасны дугаарт мэдээлэл хүргэх болно. Засварын ажлыг тухайн тоноглолоос хүчдэлээс бүрэн чөлөөлсний дараа хийдэг нөхцөл байдлыг харгалзан үзэж, хүлээцтэй хандахыг хэрэгчлэгч та бүхнээс хүсье" гэжээ.