Энэ долоо хоногт манай Засгийн газраас өргөн барьсан, "Монгол Улсад агаарын хөлгийн түлш нийлүүлэх" тухай Монгол Улсын Засгийн газар ОХУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн төсөл, мөн Евро азийн эдийн засгийн холбоотой түр хэлэлцээр байгуулах тухай хэлэлцээг УИХ-аар хэлэлцэнэ.
Тэгвэл өнөөдөр /2025.04.21/ УИХ дахь МАН, АН-ын бүлгүүд хуваарийн дагуу хуралдаж, дээрх асуудлуудад байр сууриа нэгтгэсэн байна. Тодруулбал, УИХ дахь АН-ын бүлэг хуралдаж, "Монгол Улсад агаарын хөлгийн түлш нийлүүлэх тухай Монгол Улсын Засгийн газар болон Оросын холбооны улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн төслийг хэлэлцээрийн дэмжихгүй" гэдэгт санал нэгдсэн байна.