LIVE: "Эх орноосоо урвасан Л.Гантөмөр, Ц.Туваан нар яаралтай огцор" хэмээн иргэн Ц.Лут-Очир шаардлаа

LIVE: "Эх орноосоо урвасан Л.Гантөмөр, Ц.Туваан нар яаралтай огцор" хэмээн иргэн Ц.Лут-Очир шаардлаа

"Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо түүний гишүүн орнууд хооронд байгуулах худалдааны түр хэлэлцээр"-ийн төсөл болон "Монгол Улсад агаарын хөлгийн түлш нийлүүлэх тухай Монгол Улсын Засгийн газар болон ОХУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр"-ийн төслийг өнгөрөгч долоо хоногт УИХ-ын байнгын хороод хэлэлцсэн.

ВИДЕО:

Тэгвэл үүнтэй холбоотой иргэн Ц.Лут-Очир өнөөдөр Төрийн ордонд мэдээлэл өглөө. Тэрбээр энэ асуудлыг гардан гүйцэтгэж байгаа “Эх орноосоо урвасан Л.Гантөмөр, Ц.Туваан нар яаралтай огцор”  гэсэн юм.  Мөн Евроазийн гэрээ бол Монгол Улсын эрх ашиг биш. Энэ бол ОХУ болон түүнийг дагаж байгаа таван улсын дотоод асуудал. Энэ рүү Монгол Улсыг татан оролцуулах, хамтын нийгэмлэгээс Монгол улсыг тусгаарлах бодлого байна гэж харж байна" гэв.