Б.Найдалаа: “Монголын байгалийн баялаг бүхий нөөц ордуудыг зарья, хятад талын худалдан авагч олж өгөөч” гэсэн Х.Баттулгын гарын үсэгтэй санал хүсэлт байсан

Б.Найдалаа: “Монголын байгалийн баялаг бүхий нөөц ордуудыг зарья, хятад талын худалдан авагч олж өгөөч” гэсэн Х.Баттулгын гарын үсэгтэй санал хүсэлт байсан

УИХ дахь ХҮН намын зөвлөлөөс Х.Баттулгатай холбоотой ноцтой баримтыг дэлгэж байна.

ВИДЕО:

Энэ талаар УИХ-ын гишүүн Б.Найдалаа ярихдаа: Бидэнд иргэдээс мэдээлэл ирсэн юм. Тэр мэдээлэл нь Ерөнхийлөгч асан Х.Баттулга болон Төгрөг нуурын ордыг зарсантай холбоотой ноцтой байх магадлалтай тул УИХ-ын гишүүний зүгээс олон нийтэд болон зохих газарт нь хүргэхээр шийдлээ. 2006 оны гуравдугаар сарын 23-ны өдөр “Женко” группээс Х.Баттулга гэдэг хүн гарын үсэг зураад “ДЭҮ” интернэшнл групп руу албан бичиг явуулсан байна. Ноцтой зүйл нь, Энэ албан бичигт "Монголын байгалийн баялаг бүхий нөөц ордуудыг зарья, хятад талын худалдан авагч олж өгөөч гэсэн санал хүсэлт байсан. Үүнийг бид Төгрөг нуурын орд газартай холбоотой" гэж үзэж байна.