Зэвсэгт хүчний 032 дугаар ангийн хүндэт харуулыг хүүхэлдэйн баатарын дүрээр бүтээжээ

Зэвсэгт хүчний 032 дугаар ангийн хүндэт харуулыг хүүхэлдэйн баатарын дүрээр бүтээжээ

Зэвсэгт хүчний 032 дугаар ангийн хүндэт харуулыг 3D зураач Б.Энхтөр хүүхэлдэйн баатарын дүрээр бүтээжээ. 

Уран бүтээлч Б.Энхтөр бүтээлийнхээ талаар “Миний бүтээж байгаа төрх бүгдээрээ нэг. Хүүгийн төрхөөр дагнан морь унуулж, бөхийн засуул болгосон бол энэ удаа хүндэт харуулын цэрэг болгож зурлаа. Цаашдаа цэргийн бүтээлээр дагнах сонирхолтой байна. Цэргийн хөгжимчин, цэргийн жолооч, холбоочин, химичин, нисгэгч, танкист, шүхэрчин зэрэг олон хувилбараар бүтээх сонирхолтой байгаа. Хэрэв хүсвэл захиалгаар өөр загвар хийцээр ч бүтээх боломжтой. Цэргийн бүтээл хийхэд яагаад ч юм эрч хүч, урам зориг минь нэмэгддэг. Гоё ч бүтээл болж чаддаг” гэжээ.