Монгол Улсын Зэвсэгт хүчний алба хаагчид Москва хотын Улаан талбайд Ялалтын баярын хүндэтгэлийн жагсаалд оролцоно.
Тодруулбал, жил бүрийн тавдугаар сарын 9-ний өдөр ялалтын баярыг өргөн дэлгэр тэмдэглэдэг. Тус өдөр ОХУ-д зохион байгуулдаг уламжлалт цэргийн ёслолын жагсаалыг олон орны төр, Засгийн газрын тэргүүн нар, иргэд үзэж сонирхдог.
Энэ жил манай улсаас Зэвсэгт хүчний цэргийн алба хаагчид оролцож, Монгол цэргийн сүрт жагсаалыг харуулахаар бэлтгэлээ хангаж байгаа юм байна. Мөн энэ жил Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-д айлчилж, ялалтын баярт оролцох юм байна.