"Ачит ихт" компаний хувьцаа эзэмшигч, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга асан П.Цагаан гадаад улсад эмчүүлж байсан эмчилгээгээ дуусгаад саяхан эх орондоо иржээ. Энэ талаар "Ачит ихт" компанийн хэвлэлийн төлөөлөгч, "АIC хувьцаа эзэмшигч П.Цагаан эмчилгээгээ дуусгаад эх орондоо ирсэн. 2-3 хоногийн өмнө" хэмээн мэдэгдсэн байна.
АIC хувьцаа эзэмшигч П.Цагаан эмчилгээгээ дуусгаад эх орондоо ирсэн ш дээ, 2-3 хоногийн өмнө.
— GanaS (@Jana0044Ganaa) April 19, 2025
Сонирхуулахад, П.Цагааныг гадаад улсад эмчлүүлж байхад нь түүнийг баривчлах тогтоол гарч, улмаар түүнийг интерполоор эрэн сурвалжилж эхэлсэн байдаг. Харин энэ оны нэгдүгээр сар /2025.01/-д П.Цагааныг баривчлах тогтоолыг хүчингүй болгуулах хүсэлтийг түүний өмгөөлөгч гаргасны дагуу прокурор шүүхэд таслан сэргийлэх арга хэмжээг цуцлуулах санал хүргүүлж, улмаар Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх мөн сарын 07 /2024.01.07/-ны өдөр хэлэлцэж, прокурорын саналыг хүлээн авч, шийдвэрлэсэн байдаг. Өөрөөр хэлбэл, өмгөөлөгчийн гаргасан хүсэлт, прокурорын саналыг үндэслэн П.Цагааныг баривчлах тогтоолыг шүүхээс хүчингүй болгосон юм.