Монгол хэл бичгийн шалгалт энэ сарын 18-19-нд болно

Монгол хэл бичгийн шалгалт энэ сарын 18-19-нд болно

Монгол хэл бичгийн шалгалтад 84 969 шалгуулагч бүртгүүлжээ. 12 дугаар ангийн 39164, 11 дүгээр  ангийн 30 824, 10 дугаар ангийн 12909 сурагч мөн өмнөх оны төгсөгч 2108 гаруй шалгуулагч бүртгүүлсэн байна.

Улсын хэмжээнд 52 шалгалтын төвд зохион байгуулахаар бэлтгэл ханган ажиллаж байгаа аж. Шалгалтын комисс болон зохион байгуулах багт нийт 3301 багш ажилчид ажиллах аж. Шалгуулагч нь бүртгэлээ баталгаажуулсны дараа БҮТ-өөс зарласан хугацаанд өөрийн бүртгэлийн дугаар болон нууц үгийг ашиглан ”суудлын хуваарь”-аа, www.eyesh.eec.mn  цахим хуудасны “шалгуулагчийн булан”-аас хэвлэн авах юм. 

  • 2025.04.18-ны 10:00-11:40 цагт 12-р анги,
  • 2025.04.19-ний 10:00- 11:40 цагт 11-р анги,
  • 14:00-15:40 цагт 10-р ангийн сурагчид хамрагдана.