Ж.Баярмаа: Хоолны фестиваль, ган татлагат гүүр зэрэг үрэлгэн зардлаа хассанаар ХХОАТ-ыг бууруулах бүрэн боломжтой

Ж.Баярмаа: Хоолны фестиваль, ган татлагат гүүр зэрэг үрэлгэн зардлаа хассанаар ХХОАТ-ыг бууруулах бүрэн боломжтой

УИХ-ын гишүүн Ж.Баярмаа ХХОАТ –ыг бууруулах талаар мэдээлэл хийсэн. Энэ талаар УИХ-ын гишүүн Ж.Баярмаагаас дараах зүйлсийг тодрууллаа.

ВИДЕО:

УИХ-ын гишүүн Ж.Баярмаа ярихдаа: ХХОАТ-ын бууруулах эсэхийг богино хугацаанд маш олон хүн дэмжсэн. Олон нийтийн буюу иргэдийн хүсэл сонирхлыг бид заавал авч үзэх ёстой. УИХ-ын дэгийн тухай хуульд олон нийтийн өргөдөл, санаачлагыг хууль болгож өргөн барих, батлуулах эрх үүрэг бий гэж заасан байдаг. Тиймээс энэ хуулийг санаачлана гэж бодож байгаа. АН-ын бүлгээс болон УИХ-ын зарим гишүүд дэмжихээ илэрхийлсэн байгаа. Мөн ХХОАТ-ыг бууруулах нь боломжтой эсэх талаар яригдаж байгаа. Тэгэхээр энэ бол бүрэн боломжтой. Төсөв тэлээд байна гэхээр ийм хэмжээний зардлыг бүрдүүлэхийн тулд төдий чинээгээр татвараа нэмж байна гэсэн үг. Ганцхан жишээ хэлэхэд, 2024 оны улсын төсөв 30.5 их наяд байсан. Энэ жил 33 их наяд болж өссөн байна. Ганцхан жилийн дотор 3.2 их наядаар нэмсэн байгаа юм. ХХОАТ-ын 1 хувь болговол төсөвт ямар зөрүү үүсэх вэ гэвэл төсөвт 2.5 их наядын орлого дутагдана гэсэн үг. Тэгэхээр төсөвт тодотгол хийгээд энэ их илүү зардлуудаа хасах хэрэгтэй болно. 

Хоёрдугаарт, татварыг багасгаснаар татварын бааз суурь нэмэгдэнэ. Тодорхой нэг хувийн татвартай болоод ирэхээр далд эдийн засгийг багасгах боломж бүрдэнэ. Шударгаар 1 хувийн татвараа төлөх магадлал нэмэгдэнэ. 

Хамгийн гол Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт орсон  байгаа. Татварын дарамтыг багасгана гэсэн энэ амлалтдаа Ардын нам хүрэх хэрэгтэй. Төрөө цомхон болгож, ард иргэдээ ядуурлаас гаргана гэсэн. Гэтэл өнөөдөр төр нь данхайсан, төсвийн зардал нь нэмэгдсэн байна. Үргүй зардал, ач холбогдолгүй хөрөнгө оруулалтуудаа хасах хэрэгтэй. Жишээ нь, ган татлагат гүүр барина л гэнэ.

Хамгийн сүүлд гэхэд  төсвийн мөнгөөр хоолны фестиваль зохион байгуулж будаатай хуурга, бантан хийж ард иргэддээ зарлаа.  20 тэрбумаар далан босгосон байна. Төсөв замбараагүй үрэлгэн зарцуулагдаж байгаа тухай олон жишээ байна. Энэ бүхнийг хасах танах хэрэгтэй.