Билгийн тооллын хаврын тэргүүн сар гарч, монголчууд уламжлалт сар шинийн баяраа өргөн дэлгэр тэмдэглэж, өдгөө хуучирч байна. Монгол одон зурхайн цаг тооллоор хаврын тэргүүн сарын шинийн 1-ны өдөр энэ жил тасарч, шинийн 2, 3 -ны өдөр амралтын бямба, ням гарагт тохиосон тул Засгийн газраас амралтын өдрийг нэмж гурван өдрөөр сунгаснаар монголчууд үндэсний баяраа ёстой л “өргөн” тэмдэглэж байна.
Харин жилдээ ганц болдог Цагаан сар, Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан Монгол Улсад суугаа гадаадын элчин сайдууд монголчуудад хандан чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлж, баяр хүргэдэг уламжлалтай. Элчин сайдуудын тусгайлан бэлдсэн мэндчилгээний агуулга, монгол дээл хувцас өмсөж, монгол хэлээр ярьж байгаагаас нь суугаа орноо тэд хэр хүндэтгэж, ямар их ач холбогдол өгч байгааг нь төвөггүй гадарладаг болоод байгаа.
-АМЕРИК, ХЯТАД, КАНАД ЗЭРЭГ ОРНЫ ЭЛЧИН САЙДУУД МОНГОЛ ДЭЭЛ ӨМСӨЖ, МОНГОЛ ХЭЛЭЭР ЯРЬСАН БОЛ ОРОСЫН ЭЛЧИН ТЭГСЭНГҮЙ-
Тухайлбал, “Элдэв эрдэнэт” хэмээн модон могой жилийн босгон дээр АНУ-аас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд ноён Ричард Л. Буанган болон Америкийн элчин сайдын яамны хамт олон монгол дээлээр гоёж, цэнхэр хадаг дэлгэн барьж, Д.Нацагдоржийн “Хавар” шүлгийг монгол хэлээр уншиж, бүх монголчуудад сар шинийн мэндчилгээ дэвшүүлсэн.
ВИДЕО: АНУ-ын элчин сайдын мэндчилгээ
АНУ-ын Элчин сайдын яамны хамт олон бүх монголчуудад Сар шинийн мэнд дэвшүүлж байна.
— U.S. Embassy in UB (@usembmongolia) March 1, 2025
The U.S. Embassy in Ulaanbaatar wishes all Mongolians and their families a very happy Tsagaan Sar! pic.twitter.com/tyvx70aoDa
Мөн БНХАУ-аас манай улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд хадагтай Шэнь Миньжуань монгол дээлээр гоёж, гурван үе зассан тавгийн идээ, идээ зоог дэлгэсэн ширээнд саатан Хятад, Англи, Монгол гэсэн гурван хэлээр монголчуудад сар шинийн мэндчилгээ дэвшүүлж, суугаа орноо хүндэтгэлээ.
ВИДЕО: БНХАУ-ын элчин сайдын мэндчилгээ
This is my second #TsagaanSar in #Mongolia. Last year, Tsagaan Sar and #China's #SpringFestival happened to fall on the same day, so I literally scored double happiness! This year, the two festivals are a month apart, which means my joy has been stretched out for a whole month!🎉… pic.twitter.com/8bDSYdnT5d
— Шэнь Миньжуань 沈敏娟 Shen Minjuan (@ChnAmbMongolia) February 28, 2025
Улмаар Канад Улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд хадагтай Сандра Шуфани, Япон Улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд ноён М.Игавахара, Бүгд Найрамдах Чех Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд ноён Ян Вытопил, Европын Холбооноос Монгол Улсад суугаа Элчин сайд хадагтай Ина Марчюлёните гээд элчин сайдууд монгол дээл, хувцсаар гоёж, монгол хэлээр ерөөл айлтган бүх монголчуудад сар шинийн мэндчилгээ дэвшүүлж, суугаа орны ард иргэдээ хүндэтгэл үзүүллээ.
ВИДЕО: Европын Холбооны элчин сайдын мэндчилгээ
Гэр бүл, найз нөхдөөрөө цуглан Сар шинийн баяраа тэмдэглэж буй энэ баярт мөчид айлчлан ирж буй “Элдэв эрдэнэт” хэмээх модон могой жил танд аз жаргал, амжилт бүтээл, эрүүл энх, сайн сайхныг авчрахын чин сэтгэлээсээ хүсэж байна. 🐍
— European Union Ambassador to Mongolia (@EUAmbMNG) February 28, 2025
Сар шинийн мэнд хүргэе! pic.twitter.com/RfV0qdc91g
Харин ОХУ-аас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд А.Н.Евсикова Facebook хуудастаа “Поздравление чрезвычайного и полномочного посла России в Монголии А.Н.Евсикова” гэсэн зураг бүхий монгол хэлээр бичсэн мэндчилгээг нийтэлж, монголчуудад сар шинийн мэнд хүргэлээ. Тэрээр ямартай ч мэндчилгээнийхээ эхэнд, “Та бүхэндээ могой жилийн Сар шинийн мэндийг чин сэтгэлээсээ хүргэе” гэж онцолжээ. Гэсэн хэдий ч тэрээр бусад орны элчин сайдуудын адилаар монгол дээл өмсөж, цэнхэр хадаг дэлгэн, монгол хэлээр ярьсангүй.
-УРЬД Ч АМЕРИК ТЭРГҮҮТЭЙ БАРУУНЫ ЭЛЧИН САЙДУУД МОНГОЛ ДЭЭЛЭЭР ГОЁЖ, МОНГОЛ ХЭЛЭЭР МЭНДЧИЛЖ БАЙЛАА-
Өнгөрч “хилэнт эх" хэмээх модон луу жилийн босгон дээр ч манай улсад суугаа АНУ-ын элчин сайд Ричард Л.Буанган дээл өмсөж, хадаг өргөн, монгол хэлээр мэндчилгээ дэвшүүлсэн бол АНУ-ын элчин сайдын яамны ажилчид ч монгол үндэсний хувцас өмсөн, золгож буй бичлэгээ нийтэлж Монголчуудад сар шинийн мэндчилгээ дэвшүүлж байлаа.
ВИДЕО: АНУ-ын элчин сайдын өнгөрөгч луу жилд дэвшүүлсэн сар шинийн мэндчилгээ
Монголд болон дэлхий даяар тархан суугаа бүх монголчуудад Сар шинийн баярын мэнд хүргэе!
— Ambassador Richard Buangan (@USAmbMongolia) February 20, 2023
To all Mongolians friends here and around the world, Happy Tsagaan sar. pic.twitter.com/bewy9IHu6D
Мөн Европын холбооноос манай улсад суугаа элчин сайд асан хатагтай Аксель Никэйз, Канадын элчин сайд асан Катрин Э.Ивкоф, Японы элчин сайд асан Х.Кобаяши, мөн НҮБ-ын суурин төлөөлөгч Илейн Конкиевич гээд бүгд монгол дээл өмсөж монголчуудад сар шинийн мэндчилгээ дэвшүүлж байв.
Харин луу жилийн босгон дээр ОХУ-аас манай улсад есөн жил суусан элчин сайд асан К.Азизов нутаг буцаад удаагүй байсан бөгөөд тэрээр энэ олон жилийн хугацаанд "монгол дээл өмсөж, монгол хэл"-ээр мэндчилгээ дэвшүүлж байгаагүй юм. Иймд ОХУ-аас Монгол Улсад суух элчин сайдын хэргийг түр хамаарагч Сергей Краминцев бидэнд монгол хэлээр мэндчилгээ дэвшүүлж байлаа. Тэрээр мэндчилгээндээ, “туулай жилийн турш эерэг нөлөө үзүүлж, бидний ойр дотно монголын ард түмэнд тогтвортой байдал, хөгжил цэцэглэлт сайн сайхан бүхнийг авчирч айл бүр аз жаргал дүүрэн байх болтугай” гэж байсан.