Автомашиндаа сэтгэцэд нөлөөт мансууруулах төрлийн байж болзошгүй ургамал тээвэрлэж, хот руу оруулах гэж байсан хэргийг илрүүлжээ

Автомашиндаа сэтгэцэд нөлөөт мансууруулах төрлийн байж болзошгүй ургамал тээвэрлэж, хот руу оруулах гэж байсан хэргийг илрүүлжээ

Суудлын автомашиндаа сэтгэцэд нөлөөт мансууруулах төрлийн байж болзошгүй ургамал тээвэрлэж явсан этгээдүүдийг цагдаагийн байгууллагаас илрүүлжээ. 

Тодруулбал, Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Гүнтийн постоор Улаанбаатар хотын харьяат 19-24 насны гурван иргэн суудлын автомашиндаа сэтгэцэд нөлөөт мансууруулах төрлийн байж болзошгүй 3.5 килограмм ургамал, мөн 19-39 насны иргэд 12 килограммыг тээвэрлэж явсныг цагдаагийн алба хаагчид илрүүлэн, шалгалтын ажиллагааг эхлүүлсэн байна. 

Түүчнлэн Баянхонгор аймгийн Өлзийт сумын нутаг дэвсгэрт Улаанбаатар хотын харьяат 31, 34 насны хоёр иргэн 9.5 килограмм ургамал тээвэрлэж явсан хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлд зааснаар мөрдөн шалгах ажиллагаа явуулж эхэлжээ.