"Их тэнгэрт байршуулсан уран зургууд алга болсон хэргийг 2019 оноос хойш шалгаж байна" гэв

"Их тэнгэрт байршуулсан уран зургууд алга болсон хэргийг 2019 оноос хойш шалгаж байна" гэв

Дүрслэх урлагийн музейгээс 1989 онд Их тэнгэр цогцолборт түр байршуулахаар шилжүүлсэн Монголын Уран зургийн галерейн эзэмшил бүхий 21 ширхэг бүтээл алдагдсан талаар бид өмнө нь мэдээлсэн.

Иймд уг асуудлыг ЦЕГ-аас бид  тодруулахад, "2019 онд анх Дүрслэх урлагийн музейгээс Их тэнгэр цогцолборын аманд байршуулсан уран зургууд алдагдсан тухай мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгдэж байсан. Үүний өнөөдрийг хүртэл тасралтгүй мөрдөн шалгах ажиллагаа хийж, ажиллагааны үр дүнд алдагдсан гэх уран зургуудын зарим хэсэг нь олдсон. Прокурорын зөвшөөрөлтэйгөөр энэ асуудлын дагуу тодорхой орон байранд үзлэг хийж байгаа. Тухайн уран зургуудыг ямар зориуулалтаар хэзээ, яаж авсан талаар шалгалтын ячвцад тогтоогдох тул дэлгэрэнгүй өгөх боломжгүй" гэв.