Баруун-Урт сумын нутагт байрлах чулуун хөшөө дурсгалыг шилжүүлэн, зөөвөрлөх явцдаа эвджээ

Баруун-Урт сумын нутагт байрлах чулуун хөшөө дурсгалыг шилжүүлэн, зөөвөрлөх явцдаа эвджээ

Баруун-Урт сумын хоёрдугаар багийн нутагт байх чулуун хөшөө, дурсгалыг санаатайгаар эвдсэн гэх мэдээлэл цахим орчинд тархсан.

Улмаар дээрх мэдээллийн дагуу цагдаагийн байгууллагаас шалгалтын ажиллагаа явуулсан байна. Энэ талаар Сүхбаатар аймгийн цагдаагийн газраас “Хөшөөг хуучин сууринаас нь өнгөрсөн арваннэгдүгээр сард зөөвөрлөсөн. Ингэхдээ зориулалтын талбайд байрлуулаагүйн дээр зөөвөрлөх явцад хөшөөнд эвдрэл үүссэн байж болзошгүй гэх урьдчилсан дүгнэлт гарсан. Иймд хөшөөг барьсан компанид сэргээн засварлах үүргийг өгөхөөр болсон. Мөн цаашид цагдаагийн байгууллагаас холбогдох гаруудтай хамтран Баруун-Урт сумын хэмжээнд байгаа хөшөө, дурсгалыг бүртгэн баримтжуулах ажлыг хийнэ” гэжээ.