Сонгинохайрхан дүүрэг 37 дугаар хороо гал гарч байна гэсэн дуудлагыг 05.13-ны өдрийн 03:29 цагт хүлээн авсан.Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн О-ийн хүнсний дэлгүүрийн зориулалттай 3 өрөө 62 м2 байранд 4 ширхэг хөлдөөгч шатаж байсныг ажиллаж унтраасан. Утаажилтын бүсээс 328 иргэн гаргасан.
