Киргизстан, Тажикстан улсуудын нутагт орших Памирын нурууны Ленин (7134м) оргилд соло авиралт хийж байсан Цэгц клубийн тэргүүн Х.Бумхишиг энэ оны есдүгээр сард 5800м өндөрт хоёр хөлөө хөлдөөсний улмаас бууж чадахгүй гацсан байдалтай байсныг аврах баг амжилттай буулгаж амь насыг нь аварсан талаар бид тухайн үед мэдээлж байсан билээ.
Тэгвэл Цэгц клубийн тэргүүн уулчин Х.Бумхишиг энэ талаар цахим хуудаснаа анх байр сууриа илэрхийлжээ. Тэрбээр "Ихэнхи хүмүүс миний Ленин ганцаараа явсан нь буруу гэж ярьдаг тэр ч үнэн буруу. Гэхдээ тухайн тэр өндөр ууланд болсон процессийг хэн ч мэдэхгүйм байж ийм тийм гэж гэж ярих нь тийм ч сайшаалтай биш өндөр ууланд болдог процесс нь манай богд ууланд алхаад дээрээ хоолоо иддэг хүмүүсийн хувьд харьцангуй өөр зүйл байх. Би Ленин яваад хөлөө хөлдөөсөн ч гэсэн нэг ч удаа больчихдаг байждээ ирэх жил явдаг байжээ гэсэн ч юм уу тийм харууслын бодол нэг ч бодоогүй зүгээр л би явахдаа чадна болгоно бүтээнэ л гэж явсан. Зүгээр л би ганц л амьдарна үхсэн ч хэзээ ч харамсахгүй байсан. Чи өөрийнхөө хийнэ гэсэн зүйлийг бусдаас хамаарахгүйгээр хийж чадна гэж бодож байвал зүгээр л хий тухайн үед би маш аз жаргалтайгаар инээж ууланд алхаж билээ. Ирэх жил 2023 амжилт" гэжээ.