2019 оны баяр наадамд төрүүлсэн Э.Оюунболдын “Улсын аварга” цолыг хураах зарлигийг Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өнөөдөр /2021.09.17/ гаргасан байгаа юм.
Иймд тус наадмаар түүнд өвдөг шороодсон зарим бөхчүүдэд цол чимэг олгох тухай Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн зарлиг ч гарсан гэж буй.
Тухайлбал, Өмнөговь аймгийн Ханхонгор сумын харьяат, Ажнай корпорац, Говийн хүчтэн дэвжээний бөх Ц.Одбаяр Монгол улсын заан цол хүртжээ. Тэрээр улсад хоёр удаа шөвгөрсөн бөгөөд 2011 онд Монгол улсын начин, 2020 онд Монгол улсын Харцага цолыг хүртжээ. Мөн УИХ-ын гишүүн, Ажнай корпорацийн эзэн Д.Бат-Эрдэнэ, “Монгол Улсын Заан цолтон Ц.Одбаяр дүүд баяр хүргэж, амжилт хүсье. Түмэн олныхоо хайрыг дааж, нутаг усныхаа нэрийг эрхэмлэж яваарай” гэжээ.