Амралтын өдрүүдэд ихэнх нутгаар ААДАР БОРОО орж, мөн ХАЛНА

Амралтын өдрүүдэд ихэнх нутгаар ААДАР БОРОО орж, мөн ХАЛНА

Маргааш /2021.07.15/ өдөр Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар усархаг, дуу цахилгаантай аадар бороо орох тул, мөндөр, нөөлөг салхи, аянга цахилгаан, үер усны аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна.

Энэ долоо хоногийн Баасан гараг буюу энэ сарын 16-нд төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 17-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 18-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төв болон говийн аймгуудын нутгийн баруун, зүүн аймгуудын нутгийн зүүн  хэсгээр, 19-нд төв болон зүүн аймгуудын ихэнх нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.

Салхи 17,18-нд Алтайн салбар уулсаар секундэд түр зуур 18-20 метр, бусад хугацаанд зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ.

Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 5-10 градус, өдөртөө 19-24 градус, говийн бүс нутгаар шөнөдөө 17-22 градус, өдөртөө 32-37 градус, бусад нутгаар шөнөдөө 13-18 градус, өдөртөө 26-31 градус дулаан байна. 16-нутгийн өмнөд хэсгээр, 17-нд Орхон-Сэлэнгийн сав газар, Туул голын хөндий, говийн бүс нутгаар, 18-нд нутгийн зүүн хагаст халнагэж Цаг уур, орчины шилжилгээний хүрээлэнгээс мэдээллээ.