Таван Богд Фүүдс ХХК хэрэглэгч бүрдээ ойрхон үйлчилгээ үзүүлэх зорилготой бөгөөд энэ удаад Pizza Hut брэнд 31 дэх салбараа Багануур дүүрэгт амжилттай нээлээ.
Салбарын нээлтийн үеэр худалдан авалт хийсэн эхний 100 хүнд ₮10,000-ийн эрхийн бичиг болон эхний 100 хүүхдэд гарын бэлэг бэлэглэлээ. Мөн хүүхдэд багачуудад зориулсан үлгэрийн баатруудын тоглолт, сонирхолтой асуулт хариултын тэмцээн болон хүүхдүүдийн хайртай GREMIX хүрэлцэн ирсэн гайхалтай нээлт болж өндөрлөв. Та бүхнийг Pizza Hut Багануур салбараар үйлчлүүлэхийг урьж байна.
Хаяг: Багануур дүүрэг, 1-р хороо, Хэрлэн төвийн 1 давхарт









