Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамнаас Богдхан уулын дархан цаазат газарт үүссэн нөхцөл байдал, авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, Зэрлэг амьтанд ээлтэй хашааны стандартын хэрэгжилт, Хууль зөрчсөн үйлдэлд явуулж буй шалгалтын явц цаашид хэрэгжүүлэх бодлого, зохион байгуулалтын арга хэмжээ зэргээр мэдээлэл өглөө.
ВИДЕО:
Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Б.Батбаатар, "Байгаль орчин уур амьсгалын өөрчлөлтийн яамнаас Нийслэлтэй хамтарсан ажлын хэсэг байгуулж, зэрлэг амьтанд ээлтэй хашааны стандартыг хотын бүсэд мөрдүүлэх тухай сандарт, нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2025 оны 25.5 дугаар тогтоолоор Улаанбаатар хотын зуслангийн бүс, тусгай хамгаалалттай газрыг зэрлэг амьтанд ээлтэй хашаанд тавих ерөнхий стандарт батлагдаж, мөрдөгдөж эхэлсэн. Байгаль орчны сайдын албан даалгаврын дагуу зэрлэг амьтны нүүдэл, шилжилт хөдөлгөөнд саад учруулж буй орц гарц гаргах ажлыг зохион байгуулж, 30 гаруй газар ашиглалтын үйл ажиллагааг хэсэгчлэн болон бүрэн цуцлахыг урьд нь Байгаль орчны яам зохион байгуулж байсан. Богдхан уулын Дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанаас стандартыг хэрэгжүүлэх зөвлөмжийг нийт 600 гаруй газар ашиглагчдад хүргүүлж, олон нийтийн сүлжээгээр таниулах ажлыг зохион байгуулсан. Хан-Уул, Сонгинохарйхан дүүргийн засаг дарга нартай хамтран ажиллах бичиг хүргүүлсэн. Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа, мэдэгдэлд заасан хугацаанд газрыг чөлөөлөөгүй бол аймаг, нийслэл, дүүргийн Засаг дарга нар уг газрыг албадан чөлөөлөх арга хэмжээ авч, холбогдох зардлыг гэм буруутай этгээдээс гаргуулна.
2025 оны 55 дугаар албан даалгаврын дагуу зэрлэг амьтанд ээлтэй хашааны стандартыг хэрэгжүүлэх албан даалгаврын хэрэгжилтийг хангах хүрээнд Хан-Уулын дархан цаазат газар 27 байршилд 43 иргэн, аж ахуйн нэгжийн 10753 метр урттай стандарт бус хашааг буулгаж, стандартын шаардлагад нийцүүлсэн. Гэтэл зарим иргэн, аж аухйн нэгжүүд хашааныхаа стандарт шаардлагыг биелүүлээгүйгээс болж, Хан-Уул дүүрэгт Нүхтийн амны хязгаарлалтын бүсэд газар ашиглалтын газарт нэг бодгаль халиун буга гэмтсэн тул дараах арга хэмжээг авч байна. Байгаль орчны хяналтын байцаагч, нийслэлийн прокурорын хяналт дор зөрчил хянан шийдвэрлэж, тусгай хяналтын газар нутагт хориглосон үйл ажиллагаа явуулах, төлөвлөгөөнд тусгагдаагүй үйл ажиллагаа явуулсан бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж, хүнийг гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгэдаийн 30 мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох зохицуулалт үйлчилдэг. Халиун буганы экологийн суурь үнэ 12 сая 700 мянган төгрөг байдаг. Тусгай хамгаалалттай газар нутаг дээр энэ үнэлгээг 2 дахин нэмэгдүүлж, торгууль оногдуулдаг. Тодруулбал, 25 сая 400 мянган төгрөг болно. Мөн стандарт бус үйл ажиллагаа явуулсан, захиргааны хэм хэмжээ, акт, дэглэм, горим зөрчсөн бол 30 сая төгрөгийн торгуулиар торгох зохицуулалт бий. Энэ дагуу "Эс Жи Жи Эс" ХХК-д дээрх торгуулийг ногдуулж байгаа. Мөн уг хуулийн этгэдийн газар ашиглалтын талбайн хэмжээг хэсэгчлэн цуцлах саналыг үндэслэн Байгаль орчин уур амьсгалын өөрчлөлтийн сайдын тушаалаар газрын эрхийг өнөөдөр цуцалж байна” гэлээ.