Орхон аймаг дахь “Эрдэнэт-Булганы цахилгаан сүлжээ" Төрийн өмчит хувьцаат компанийн гүйцэтгэх захирал В.Адъяа, ерөнхий инженер Б.Эрдэнэцогт, төслийн нэгжийн дарга Х.Азжаргал нарын хүмүүсийг гэр, албан өрөөнд АТГ-аас нэгжлэг хийж, мөрдөн шалгах ажиллагааг явуулж байгаа талаар бид өмнө нь мэдээлсэн билээ.
Тэгвэл “Эрдэнэт-Булганы цахилгаан сүлжээ" Төрийн өмчит хувьцаат компанийн гүйцэтгэх захирал В.Адъяа, ерөнхий инженер Б.Эрдэнэцогт, төслийн нэгжийн дарга Х.Азжаргал нарыг хойшлуулшгүйгээр цагдан хорьсон байна.
Эх сурвалжийн мэдээлж буйгаар дээрх нэр бүхий албан тушаалтнууд нь Цахилгааны төслийн хүрээнд цахилгаан станц хүлээж авах комисст оролцон ажиллаж байхдаа гүйцэтгэгч компаниудаас их хэмжээний хахууль авсан байж болзошгүй байгаа аж. Тиймээс АТГ-аас Эрдэнэтбулганы "Цахилгаан сүлжээ"-ний удирдлагуудыг шалгаж байгаа аж. Бид уг хэргийн талаар эргэн мэдээлэх болно.