Японы сургагч багш нар өсвөрийн жүдочид болон дасгалжуулагч нар хичээл заана

Японы сургагч багш нар өсвөрийн жүдочид болон дасгалжуулагч нар хичээл заана

Монголын жүдо бөхийн холбоо, Бүх Японы жүдо бөхийн холбоотой хамтран “Judo For Tomorrow” төслийг хэрэгжүүлж байгаа талаар Монцамэ агентлаг мэдээлжээ.

Энэ хүрээнд Японоос Кишида, Мацү-Үра, Такахаши, Ишикава гэсэн дөрвөн тамирчин манай улсад ирлээ. Тэд энэ сарын 1-нээс гурав хоногийн турш бага насны хүүхэдтэй ажилладаг багш, дасгалжуулагч нарт сургалт явуулж байна. Бага насны хүүхэдтэй ажиллах арга барилыг зааж зөвлөх тус сургалт Монголын жүдо бөхийн үндэсний шигшээ багийн бэлтгэлийн төвд гурван өдөр үргэлжилж, өнөөдөр өндөрлөнө.  

Сургагч багш нар Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулдаг жүдо бөхийн клубүүдээр маргаашаас зочилж, долоо хоногийн хугацаанд өсвөрийн бөхчүүдтэй ажиллаж, бэлтгэлийг удирдах аж.