Бог мал худалдах гэж байгаад БНХАУ-ын иргэнд 1.4 тэрбум төгрөгөө залилуулсан хэрэг гарчээ

Бог мал худалдах гэж байгаад БНХАУ-ын иргэнд 1.4 тэрбум төгрөгөө залилуулсан хэрэг гарчээ

Цагдаагийн байгууллагад энэ оны нэгдүгээр сарын 22-ны өдөр мал худалдах нэрийдлээр их хэмжээний мөнгө залилуулсан гэх хэрэг бүртгэгджээ. 

Тодруулбал, иргэн Ш нь БНХАУ-ын иргэн Ө гэх хүнтэй өнгөрсөн оны наймдугаар сард бог мал худалдаж авахаар тохиролцжээ. Улмаар орон нутгаас мал цуглуулан тухайн сумдад үйл ажиллагаа явуулдаг нэр бүхий компанид хүлээлгэн өгсөн байна. Гэвч иргэн Ш нь худалдаанаас олох байсан 1 тэрбум 400 сая төгрөгийн ашиг мөнгөө авч чадалгүй залилуулсан гэх гомдол гаргасан бөгөөд уг хэрэгт цагдаагийн байгууллагаас мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна. Цагдаагийн байгууллагаас иргэдэд хандан худалдаа, наймааны хэлцэл хийхдээ албан ёсны гэрээ байгуулах, урьдчилгаа болон төлбөрийн баталгааг сайтар нягталж, эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг анхаарууллаа.