Tesla компани Cybertruck машины үйлдвэрлэлээ зогсоохоор болжээ

Tesla компани Cybertruck машины үйлдвэрлэлээ зогсоохоор болжээ

Tesla компанийн гүйцэтгэх захирал Илон Маск 2027 оноос Техас мужийн Остин дахь   үйлдвэртээ Cybertruck цахилгаан автомашин  үйлдвэрлэхээ зогсооно гэдгээ мэдэгдэж, Cybertruck машиныг үйлдвэрлэхэд зарцуулж  байсан хүчин чадлыг Cybercab жолоочгүй автомашины үйлдвэрлэлийг нэмэгдүүлэхэд ашиглана гэжээ.

Cybertruck машины үйлдвэрлэлийг өөр үйлдвэр лүү шилжүүлэх эсвэл үйлдвэрлэлийг нь бүрэн зогсоох эсэх нь тодорхойгүй байгаа аж. Техасын Остин хотод байрлах Tesla компанийн үйлдвэр нь Cybertruck цахилгаан автомашин үйлдвэрлэхэд шаардлагатай тоног төхөөрөмжөөр тоноглогдсон цорын ганц үйлдвэр юм. И.Маск Cybertruck-ийг Tesla компанийн бүтээсэн хамгийн шилдэг автомашин хэмээн, үйлдвэрлэлийг нь зогсоож буй явдлыг “нэгэн эрин үеийн төгсгөл” хэмээн тодорхойлжээ. Ер бусын дизайн бүхий Cybertruck автомашин анх 2023 онд хэрэглэгчдийн гар дээр очиж байсан ба И.Маск жилдээ 250 мянган Cybertruck борлуулна гэсэн хүлээлттэй байсан ч 2024 онд Tesla компани 39 мянга, 2025 онд 20.2 мянган Cybertruck борлуулжээ.