Төв цэнгэлдэх хүрээлэнгийн талбайг шашны зан үйл үйлдэх зэргээр ашиглахгүй байхыг анхааруулжээ

Төв цэнгэлдэх хүрээлэнгийн талбайг шашны зан үйл үйлдэх зэргээр ашиглахгүй байхыг анхааруулжээ

"Төв цэнгэлдэх хүрээлэн" ХХК-ийн захиргаанаас тус хүрээлэнгийн гаднах талбай, ногоон байгууламжийн хашлага болон бусад нийтийн эзэмшлийн эд хөрөнгөд хадаг уях, шашны зан үйл үйлдэх, зориулалтын бусаар ашиглахгүй байхыг иргэдэд анхаарууллаа.

Тус мэдээлэлд "Төв цэнгэлдэх хүрээлэнгийн гаднах талбай, ногоон байгууламжийн хашлага болон бусад нийтийн эзэмшлийн эд хөрөнгөд хадаг уях, шашны зан үйл үйлдэх, зориулалтын бусаар ашиглахгүй байхыг иргэдэд анхааруулж байна. Төв цэнгэлдэх хүрээлэн нь нийслэлчүүдийн амарч, зугаалах, чөлөөт цагаа өнгөрүүлэх нийтийн орон зай юм. Иймд нийтийн эзэмшлийн талбай, ногоон байгууламжийг цэвэр цэмцгэр, бүрэн бүтэн байлгаж, бусдын ая тухтай орчинд зорчих, амрах эрхийг хүндэтгэн, нийтийн өмчид зөв зохистой хандахыг хүсье. Нийтийн орон зайгаа хайрлан хамгаалж, соёлтой хэрэглээг эрхэмлэцгээе" гэжээ.