Ц.Идэрбат: Ямаагаа устгуулсан малчдад 5.3 тэрбум төгрөгийг нөхөн олгоно

Ц.Идэрбат: Ямаагаа устгуулсан малчдад 5.3 тэрбум төгрөгийг нөхөн олгоно

Хүнс, Хөдөө Аж Ахуй, Хөнгөн Үйлдвэрийн сайд Ц.Идэрбат Засгийн газрын хуралдаанаар гарсан шийдвэрийг танилцууллаа. 

Тэрбээр "Ямааны годрон өвчинтэй холбоотой асуудал дээр эхний ээлжинд ямаагаа устгалд оруулсан малчдад  24 сая ямааны нөхөн олговорт улсын төсвөөс 5.3 тэрбум төгрөг зарцуулахаар шийдвэрлэлээ. Буруутай этгээдээр нөхөн төлүүлэх болно. Мөн Засгийн газрын хуралдаан дээр 2026 оны нэгдсэн төсвийн тодотголд хүнсний барааны тогтвортой байдыг хангахаар 120 тэрбум төгрөг батлагдсан. Бид улаан буудайн нөөц бүрдүүлэх, нийслэлийн махны асуудал,  хүнс,  шатахуун, гурилын үйлдвэрүүдээс улаан буудай худалдан авахад  зарцуулна.  Өнөөдрийн байдлаар ургац хураалт 89 хувьтай үргэлжилж байна. Нийт 327 мянган га талбайгаас 569.5 мянган тонн үр тариа авснаа 507 мянган тонн улаан буудай, 575 мянган тонн төмс, 206 мянган тонн хүнсний ногоо хурааж авсан. 

Төр бол анх удаа тариалан эрхлэгчдээс 100 мянган тонн нөөц улаан буудай худалдан авах ажлыг зохион байгууллаа. Одоогийн байдлаар 109.6 мянган тонн үр тариа худалдан авсан. Ингэж худалдан авах олон шалтгаан байгаа. Газар тариалангийн албарт төр дэмжлэг үзүүлэхгүй бол 2025 оны ган манай салбарт хүнд цохилт өгсөн.  Бидний хувь нэг тариалагчаас хэт ихийг биш аль болох олон аж ахуйн нэгжээс авахыг зорьж ажилласан. Улаан буудай нэгдүгээрт стратегийн нөөц, мөн гурил болж хүнсэнд зарцуулагдах учраас чанарт ихээхэн анхаарсан. Мөн хүнсний ногоон худалдаж авч, үнийн зохицулалтад анхаарч байгаа. Зургаадугаар сараас хойш харж байхад өмсний хангамж тасалдаад наадам гэхэд нэг кг төмс 3500 төгрөг болж хувирдаг. Гэтэл хятадаас орж ирж байгаа үнэ хэвээрээ байдаг гэдэг удалгаа хийсэн. Тиймээс үнийн өсөлтөд хариу арга хэмжээ авахад төрийн үүрэг оролцоо хэрэгэтй байна гэж харсан” гэв.