ТОДРУУЛГА: Налайхад болсон ослын улмаас нэг хүн амь насаа алдсан бөгөөд шалгалтын ажиллагаа үргэлжилж байна

ТОДРУУЛГА: Налайхад болсон ослын улмаас нэг хүн амь насаа алдсан бөгөөд шалгалтын ажиллагаа үргэлжилж байна

Энэ оны аравдугаар сарын 26-нд Налайх-Тэрэлж чиглэлийн замд зам тээврийн ноцтой осол гарч нэг хүн нас барсан. 

Тэгвэл тухайн ослын талаар цагдаагийн байгууллагаас тодруулахад, “Нэг хүн нас барж, осол гаргасан жолооч ухаан ороогүй байгаа. Шалгалтын ажиллагаа үргэлжилж байна” хэмээн мэдээлэв. Харин албан бус эх сурвалжууд "Осол гаргасан жолооч Налайх дүүргийн цагдаа байж болзошгүй. Ослын дараа хөл дээрээ тогтож чадахгүй хэмжээнд согтуу бууж ирсэн" гэв.