Засгийн газар ээлжит бусаар хуралдаж байна.
Сангийн сайд З.Мэндсайхан сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Тэрбээр "Ерөнхий сайд ард түмнээсээ Оюу толгойн ногдол ашгийг хэрхэн зарцуулах вэ гэдгийг асууна гэсэн. Энэ хүрээнд санал асуулга явуулж, 96.6 мянган иргэн саналаа өгсөн байна. Үүнээс 56 мянга орчим иргэн мааньОюу толгойн ногдол ашгийг хуримтлалын сандаа хадгалах, хуримтлалын сангаараа дамжуулан эрүүл мэнд боловсрол, ипотекдоо зарцуулъя гэсэн саналыг өгсөн. 30 орчим мянган иргэн эрчим хүчний дэд төсөлдөө зарцуулна гэсэн. Санал асуулгын үр дүнг бид харж үзээд энэ хуулийг эргүүлэн татахаар боллоо" хэмээлээ.