УИХ-ын 2026 оны намрын ээлжит чуулган нээснээс хойш нэг сар гаруйн хугацаа өнгөрчээ. Энэ хугацаанд чуулганы нэгдсэн хуралдаан 11 удаа болж, 2026 оны төсвийн тодотгол болон 2027 оны төсөв зэрэг чухал асуудлыг хэлэлцэж байна.
Гэвч энэ хугацаанд чуулганы нэгдсэн хуралдаанд нэг ч удаа оролцоогүй гишүүд байна. Тодруулбал, УИХ-ын гишүүн Х.Баттулга чуулганы 11 удаагийн хуралдаанд оролцоогүй бөгөөд нэг удаа эмнэлгийн чөлөөтэй, найман удаа гадаад томилолттой, хоёр удаа тасалсан гэж бүртгэгджээ. Мөн УИХ-ын гишүүн Д.Батбаяр 11 удаагийн хуралдаанд бүгдэд нь эмнэлгийн чөлөөтэй байжээ.
Харин УИХ-ын гишүүн Д.Амарбаясгалангийн хувьд хоёр удаа чөлөөтэй, нэг удаа гадаад томилолттой, гурван удаа тасалсан байна. Өөрөөр хэлбэл, түүний ирцийн бүртгэлд зургаан удаагийн хуралдаанд оролцоогүй гэж тэмдэглэгджээ. Түүнчлэн Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших сонирхолтой байгаагаа илэрхийлж буй УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг зургаан удаа чуулганы хуралдаан тасалсан бол Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэ гурван удаа чөлөө авч, гурван удаа хуралдаан тасалж, идэвх оролцоогүй байдлаар тэргүүлж байна.