Ирэх сарын 10, 26-нд бүх нийтээрээ амарна

Ирэх сарын 10, 26-нд бүх нийтээрээ амарна

Ирэх арваннэгдүгээр сард Монгол Улс даяар бүх нийтээр амрах хоёр баярын өдөр тохионо.

Тодруулбал, арваннэгдүгээр сарын 10-нд Их эзэн Чингис хааны мэндэлсэн өдөр, 26-нд Бүгд Найрамдах Улс тунхагласан өдрийг тэмдэглэн өнгөрүүлнэ. Энэ жилийн хувьд арваннэгдүгээр сарын 10 нь мягмар гарагт, 26 нь пүрэв гарагт таарч байна.