Төвөдөд 7 магнитудын хүчтэй газар хөдлөлт болж, 16 хүн амиа алдаж, 339 байшин нуржээ

Төвөдөд 7 магнитудын хүчтэй газар хөдлөлт болж, 16 хүн амиа алдаж, 339 байшин нуржээ

БНХАУ-ын Төвдийн уулархаг бүсэд 7 магнитудын хүчтэй газар хөдлөлт болж, наад зах нь 16 хүн амиа алдан, 32 хүн гэмтэж бэртжээ. Газар хөдлөлтийн улмаас 339 байшин нурж, цахилгаан эрчим хүч тасарсан талаар Хятадын төрийн хэвлэлүүд мэдээллээ.

Синьхуа агентлаг орон нутгийн Онцгой байдлын удирдлагын газраас эш татан мэдээлснээр, газар хөдлөлтийн голомт пүрэв гарагийн шөнө Нагчу бүсийн Бацэн шяньд бүртгэгджээ. Тус газар нь Төвдийн өөртөө засах орны төв Лхас хотоос зүүн хойд зүгт ойролцоогоор 400 км зайд оршдог байна. Газар хөдлөлтийн дараа эрх баригчид онцгой байдал зарлаж, гамшигт өртсөн бүс нутагт аврах багуудыг илгээжээ. Гэвч хад чулуу нурж, замууд хаагдсан нь өндөрлөг, алслагдсан бүсэд аврагчид хүрч ажиллахад хүндрэл учруулж байгаа аж. Төвд болон түүний ойр орчмын бүс нутагт газар хөдлөлт, байгалийн гамшиг үе үе тохиолддог. Тухайлбал, 2023 онд БНХАУ-ын Ганьсу мужид 6.2 магнитудын хүчтэй газар хөдлөлт болж, 120 гаруй хүний амь үрэгдсэн юм. Түүнчлэн хоёр сар хүрэхгүй хугацааны өмнө мөсөн гол нурсны улмаас үүссэн үер, хөрсний гулгалт Төвд болон Балба улсад их хэмжээний хохирол учруулсан байна. Уг гамшгийн улмаас наад зах нь 1,400 хүн амиа алдаж, хэдэн зуун хүн сураггүй хэвээр байгаа талаар мэдээлжээ.

Эх сурвалж: BBC