Б.Пүрэвдагва: Нийслэлийн МАН-ын хорооны хуралд Х.Нямбаатар ирэх эсэхийг мэдэхгүй ч цахимаар оролцох эрх нь нээлттэй байгаа

Б.Пүрэвдагва: Нийслэлийн МАН-ын хорооны хуралд Х.Нямбаатар ирэх эсэхийг мэдэхгүй ч цахимаар оролцох эрх нь нээлттэй байгаа

Нийслэлийн МАН-ын хорооны хуралдаан ирэх сарын 7-нд болох тов гараад байгаа билээ. Уг хуралдаанд Нийслэлийн МАН-ын хорооны дарга Х.Нямбаатар оролцох эсэх нь анхаарал татаж буй. Тэгвэл уг асуудалтай холбоотойгоор Хотын дарга Б.Пүрэвдагва зарим мэдээллийг өгч, сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

Тэрбээр “МАН-ын дүрмээр намын дарга Ерөнхий сайд болдог. Харин Засаг дарга тухайн аймаг, нийслэл дүүргийн намын дарга болох нь зөв гэсэн зарчимтай. Иймд миний бие Нийслэлийн МАН-ын хорооны даргад нэр дэвшинэ. Харин Х.Нямбаатарын хувьд гадаадад байгаа учир онлайнаар болон биеэр оролцох эрх нь нээлттэй байгаа” гэв.